← Бүх нийтлэл

ДОТООД ХЯНАЛТ БОЛ ХЭН НЭГЭНД ҮЗҮҮЛЭХИЙН ТУЛД ХИЙДЭГ АЖИЛ БИШ.

2026.09.26·Т.Бямбадарь(Эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн)
ДОТООД ХЯНАЛТ БОЛ ХЭН НЭГЭНД ҮЗҮҮЛЭХИЙН ТУЛД ХИЙДЭГ АЖИЛ БИШ.

Зарим байгууллага ISO стандарт нэвтрүүлээд гэрчилгээ авчихвал зорилгодоо хүрлээ гэж ойлгодог.

Зарим байгууллага ISO стандарт нэвтрүүлээд гэрчилгээ авчихвал зорилгодоо хүрлээ гэж ойлгодог. Зарим нь төрийн хяналт шалгалт ирэхээр баримт бичгээ бүрдүүлж, шалгалтаа даваад гарчихвал боллоо гэж боддог. Гэтэл гэрчилгээ авах, шалгалт давах нь эцсийн зорилго биш. Дотоод хяналтын жинхэнэ үнэ цэнэ нь байгууллага өөрийн үйл ажиллагааг өөрөө хянаж, эрсдэлээ эрт илрүүлж, алдаа зөрчлийнхөө үндсэн шалтгааныг олж, дахин давтагдахаас сэргийлж чаддаг тогтолцоотой болох юм. Хянах → Илрүүлэх → Шалтгааныг олох → Залруулах → Үр дүнг хэмжих → Сайжруулах Энэ үйл явц тасралтгүй үргэлжилж байж байгууллагын тогтолцоо төлөвшинө. Үүний үр дүнд зөвхөн “шалгалтад тэнцэх” биш: ✓ бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирна ✓ эрсдэл, алдаа зөрчил буурна ✓ хаягдал, үргүй зардал багасна ✓ ажилтны хариуцлага тодорхой болно ✓ хэрэглэгчийн сэтгэл ханамж, итгэл нэмэгдэнэ ✓ байгууллагын бүтээмж, нэр хүнд, үнэ цэнэ өснө. ISO-ийн гэрчилгээ хананд өлгөөтэй байж болно. Харин тогтолцоо өдөр бүр ажиллаж байх ёстой. Дотоод хяналтыг шалгалтад зориулж биш, өөрийн байгууллагын тогтвортой хөгжилд зориулж хийдэг соёлыг бий болгоё. FOODSAFETY.MN Хяналтаас → сайжруулалт руу. Баримтжуулалтаас → бодит тогтолцоо руу.

Хуваалцах:
Т
Зохиогч
Т.Бямбадарь
Эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн · Эрхэм Түнш Консалтинг ХХК