Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээ ашиглах нөхцөл

Хувилбар: 2026-10-01Хүчин төгөлдөр болсон: 2026.10.01

1. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү нөхцөл нь «Эрхэм Түнш Консалтинг» ХХК (улсын бүртгэлийн дугаар 8332991, цаашид «Бид» гэх)-ийн foodsafety.mn вэб сайт, хүнсний аюулгүй байдлын удирдлагын систем (цаашид «Систем» гэх) болон «Шим тэжээл» апп (цаашид «Шим тэжээл» гэх)-ыг ашиглахад Бид болон хэрэглэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Бүртгүүлэх, туршилт эхлүүлэх эсвэл үйлчилгээг ашигласнаар та энэхүү нөхцөл болон Нууцлалын бодлого-той танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1.3.Байгууллагын харилцагчийн хувьд Бидэнтэй байгуулсан Программ ашиглалтын үйлчилгээний гэрээ энэхүү нөхцөлөөс давуу үйлчилнэ. Гэрээнд тусгаагүй асуудалд энэхүү нөхцөлийг хэрэглэнэ.

2. Үйлчилгээ

2.1.Систем нь хүнсний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, худалдааны байгууллагад дотоод хяналтын бүртгэл, хяналтын хуудас, HACCP, тайлан болон холбогдох баримтыг цахимаар хөтлөх боломж олгоно.

2.2.Шим тэжээл нь хувь хүнд хооллолтын ерөнхий зөвлөмж, илчлэгийн тооцоо гаргана. Энэ нь эмчийн онош, эмчилгээний зөвлөгөө биш. Эрүүл мэндийн асуудалтай бол эмчид хандана уу.

2.3.AI туслахын гаргасан хариу, санал нь туслах мэдээлэл бөгөөд алдаатай байж болно. Хуулийн шаардлага, хяналтын шийдвэрийг хэрэглэгч өөрөө хянаж баталгаажуулна.

2.4.Бид үйлчилгээг тасралтгүй, найдвартай ажиллуулахыг эрмэлзэх боловч засвар үйлчилгээ, гуравдагч талын (хостинг, сүлжээ) доголдлоос шалтгаалсан түр тасалдал гарч болно. Төлөвлөсөн засварын талаар урьдчилан мэдэгдэнэ.

3. Бүртгэл ба хэрэглэгчийн үүрэг

3.1.Хэрэглэгч бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгч, нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Өөрийн бүртгэлээр хийгдсэн үйлдлийг хэрэглэгч хариуцна.

3.2.Байгууллагын админ өөрийн байгууллагын хэрэглэгчийн эрхийг тохируулж, ажилтны мэдээллийг Системд оруулахын өмнө хуульд заасан үндэслэлтэй байх, эсвэл ажилтнаас зөвшөөрөл авах үүргийг хариуцна (байгууллага нь мэдээлэл хариуцагч, Бид боловсруулагч байна).

3.3.Хэрэглэгч дараах үйлдлийг хийхгүй:

  • Системийн аюулгүй байдлыг шалгах, эвдэх, бусдын өгөгдөлд зөвшөөрөлгүй хандахыг оролдох;
  • автомат хэрэгслээр хэт их хүсэлт илгээх, үйлчилгээг хэвийн бус ачаалах;
  • хууль бус, бусдын эрхийг зөрчсөн агуулга байршуулах;
  • Системийг хуулбарлах, дахин худалдах, эх кодыг задлах.

3.4.Шим тэжээлийг 18 ба түүнээс дээш насны хүн ашиглана.

4. Туршилт ба төлбөр

4.1.Шинэ байгууллага тодорхой хугацааны үнэгүй туршилт ашиглаж болно. Туршилт дуусахад гэрээ байгуулж, төлбөр төлснөөр ашиглалт үргэлжилнэ. Гэрээ байгуулаагүй туршилтын өгөгдлийг Нууцлалын бодлого-д заасан хугацааны дараа устгана.

4.2.Үнэ, багц, хөнгөлөлт Үнийн санал хуудсанд нийтлэгдэнэ. Төлбөрийг QPay-ээр, НӨАТ-ын хамт урьдчилан төлнө. Төлбөрийн хугацаа дуусвал Системийн модулиуд хаагдаж, зөвхөн гэрээ, төлбөрийн хэсэг нээлттэй үлдэнэ.

4.3.Төлсөн төлбөрийг буцаах асуудлыг гэрээ, хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

5. Өгөгдлийн эзэмшил ба хувийн мэдээлэл

5.1.Хэрэглэгчийн Системд оруулсан өгөгдөл тухайн хэрэглэгч, байгууллагын өмч хэвээр байна. Бид өгөгдлийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор боловсруулна.

5.2.Хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, хадгалж, хамгаалах, ямар гадаад боловсруулагч (хостинг, өгөгдлийн сан, имэйл, AI) ашигладаг, таны эрхийн талаар Нууцлалын бодлого-д дэлгэрэнгүй заасан.

5.3.Гэрээ дуусгавар болоход байгууллага өгөгдлөө экспорт хийж авах боломжтой. Дараа нь өгөгдлийг Нууцлалын бодлого-д заасан хугацаанд устгана.

6. Оюуны өмч

Систем, түүний эх код, дизайн, загвар маягт, агуулга нь «Эрхэм Түнш Консалтинг» ХХК-ийн оюуны өмч юм. Хэрэглэгчид үйлчилгээний хугацаанд Системийг ашиглах онцгой бус эрх олгогдоно.

7. Хариуцлага

7.1.Тал бүр өөрийн буруугаас учруулсан хохирлыг хуульд заасны дагуу хариуцна.

7.2.Бид хэрэглэгчийн оруулсан мэдээллийн үнэн зөв байдал, AI туслах, Шим тэжээлийн зөвлөмжид тулгуурлан хэрэглэгчийн бие даан гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцахгүй. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тасалдлыг хариуцахгүй.

8. Эрх хязгаарлах ба цуцлах

8.1.Энэхүү нөхцөлийг ноцтой зөрчсөн, Системийн аюулгүй байдалд халдсан тохиолдолд Бид тухайн бүртгэлийн хандалтыг түр хязгаарлаж, шалтгааныг мэдэгдэнэ.

8.2.Хэрэглэгч хэдийд ч үйлчилгээ ашиглахаа зогсоож, бүртгэлээ устгуулах хүсэлт гаргаж болно. Шим тэжээлийн хэрэглэгч «Миний мэдээлэл» хэсгээс бүртгэлээ өөрөө устгана.

9. Нөхцөлд өөрчлөлт оруулах

Нөхцөлийг шинэчлэх бүрд хувилбар, огноог шинэчилнэ. Таны эрх, үүрэгт нөлөөлөх өөрчлөлтийг имэйлээр мэдэгдэж, Системд дараагийн удаа нэвтрэхэд хүлээн зөвшөөрүүлнэ.

10. Маргаан шийдвэрлэх

Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ. Маргааныг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцөлд хүрэхгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

11. Холбоо барих

«Эрхэм Түнш Консалтинг» ХХК, Улаанбаатар хот, ЧД, 9-р хороо, Компьютер молл, 8-8014. Имэйл: info@foodsafety.mn. Утас: +976 7220-0088.