← Бүх нийтлэл

Хоолны дээжийг 150 гр хүргэж авч байна уу?

2026.07.22·foodsafety.mn — Систем админ
Хоолны дээжийг 150 гр хүргэж авч байна уу?

Хоолны дээжийг **150 граммаас доошгүй** хэмжээгээр авна. Харин **150–350 граммаар** авах нь эрсдэл өндөртэй байгууллагад илүү оновчтой сайн туршлага юм.

Хоолны дээж авахдаа тухайн өдрийн хоолны нэр төрөл бүрээс 150 граммаас доошгүй хэмжээгээр дээж авах шаардлагатай. Гэвч практикт зарим байгууллага маш бага хэмжээтэй дээж авч хадгалдаг нь шинжилгээ хийхэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй. ✅ Миний зөвлөмж: Ялангуяа уул уурхай, олон хүнийг хамарсан хоол үйлдвэрлэл, өндөр эрсдэлтэй байгууллагуудад хоолны дээжийг 150–350 граммын хэмжээгээр авах нь илүү оновчтой. Яагаад? ✔️ Шаардлагатай бүх төрлийн шинжилгээг хийхэд хангалттай хэмжээтэй байдаг. ✔️ Давтан болон нэмэлт шинжилгээ хийх боломжтой. ✔️ Хоолны хордлого, халдварын сэжигтэй тохиолдолд байгууллага өөрийн үйл ажиллагааг бодит баримтаар хамгаалах боломж бүрддэг. ✔️ Маргаантай нөхцөлд нотлох баримтын чанарыг сайжруулдаг. 💡 Дээжийг “шаардлага хангахын тулд” бус, эрсдэлийг удирдах зорилгоор авах нь хамгийн зөв хандлага юм. ⸻ ⚠️ Анхаарах зүйл: Норматив шаардлага нь 150 граммаас доошгүй хэмжээ байдаг. Харин 150–350 граммаар авах нь хуульд заасан заавал мөрдөх хэмжээ биш, харин эрсдэл өндөртэй байгууллагуудад миний санал болгож буй сайн туршлага юм.

Хуваалцах:
F
Зохиогч
foodsafety.mn — Систем админ