← Бүх нийтлэл

ХУВИЙН АРИУН ЦЭВЭР – ҮЙЛДВЭРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭС

2026.07.31·Т.Бямбадарь(Эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн)
ХУВИЙН АРИУН ЦЭВЭР – ҮЙЛДВЭРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭС

**✔ Хувийн ариун цэврийг мөрдөх нь аюулгүй хүнс үйлдвэрлэх үндэс юм.**

Үйлдвэр, үйлчилгээний газарт ажиллаж буй ажилчид хувийн ариун цэврээ сайтар сахих дадлыг хэвшүүлэх шаардлагатай. Практикт дараах нийтлэг зөрчлүүд ажиглагддаг. Үүнд: * Хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн, зөв өмсөхгүй байх * Ариун цэврийн өрөө орсны дараа гараа тогтмол угаахгүй байх * Гар бохирдсон тухай бүрт угаах дадал хангалтгүй байх Хувийн ариун цэвэрт дараах зүйлс багтана: * Гар, хумсаа тогтмол, зөв угаах * Хумсаа богино, цэвэр байлгах * Ажлын хувцсыг бүрэн, цэвэр өмсөх * Үсийг боож, хамгаалах хэрэгсэл (малгай) хэрэглэх * Үнэт эдлэл (бөгж, бугуйвч гэх мэт) хэрэглэхгүй байх * Ариун цэврийн өрөө орсны дараа заавал гараа угаах * Ханиах, найтаах үед ам, хамраа таглах * Өвчтэй үед ажиллахгүй байх 👉 Бохирлогдсон гараар олон төрлийн өвчин, бохирдол дамжих эрсдэлтэй. Хамгийн чухал нь хувийн ариун цэврийг заавал хяналтын ажилтнаар хэлүүлж хийдэг биш, өөрөө ухамсартайгаар хэвшүүлдэг дадал болгох хэрэгтэй. ✔ Хувийн ариун цэврийг чанд сахиснаар аюулгүй, чанартай хүнс үйлдвэрлэх үндэс бүрдэнэ.

Хуваалцах:
Т
Зохиогч
Т.Бямбадарь
Эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн · Эрхэм Түнш Консалтинг ХХК