Өнөөдрийн нийгэмд хүмүүс зөвхөн мэдлэг бус, дотоод тэнцвэрээ ч хадгалах шаардлагатай болжээ.

Байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө бол барилга, тоног төхөөрөмж биш. Харин эерэг хандлагатай, хариуцлагатай, хөгжих хүсэлтэй ажилтан юм.
Өнөөдөр ажлын ачаалал, цаг хугацааны дарамт, тасралтгүй өөрчлөгдөж буй орчин нь хүн бүрийн сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Үүний үр дагавар нь зөвхөн хувь хүний асуудал биш бөгөөд байгууллагын уур амьсгал, хамтын ажиллагаа, бүтээмж, үйлчилгээний чанарт шууд тусдаг. Иймээс байгууллага ажилтнуудаа зөвхөн мэргэжлийн мэдлэг, ур чадвараар хөгжүүлэхээс гадна сэтгэл зүйн дархлаа, эерэг хандлага, зөв харилцаа, багаар ажиллах чадвар, хувь хүний хөгжлийг дэмжих нь урт хугацааны амжилтын үндэс болдог. Өөртөө итгэлтэй, аз жаргалтай, хамт олонтойгоо ойлголцож чаддаг ажилтан дүрэм журмыг зөвхөн биелүүлдэггүй. Харин байгууллагын үнэт зүйл, соёл, нэр хүндийг өдөр бүр өөрийн үйлдлээрээ бүтээж байдаг. Бидний зорилго зөвхөн хүнсний аюулгүй байдлын хууль, стандарт, шаардлагыг хэрэгжүүлэхэд бус, ажилтан бүр өөрийн ажлын үнэ цэнэ, хариуцлагыг ухамсарлаж, хамт олондоо эерэг нөлөө үзүүлдэг, итгэлцэлтэй, хариуцлагатай байгууллагын соёлыг хамтдаа төлөвшүүлэхэд оршино. Эцэст нь нэг зүйлийг онцлон хэлэхэд, байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө бол барилга байгууламж, техник тоног төхөөрөмж биш. Харин эрүүл сэтгэлгээтэй, эерэг хандлагатай, тасралтгүй хөгжих хүсэл эрмэлзэлтэй хүмүүс юм. Ийм хүмүүс байгаа цагт байгууллага тогтвортой хөгжиж, хэрэглэгчийн итгэлийг хүлээж, амжилтаа урт хугацаанд хадгалж чадна.
