← Бүх нийтлэл

ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦАД ИЛЭРЧ БУЙ НИЙТЛЭГ ЗӨРЧЛҮҮД

2026.07.22·foodsafety.mn — Систем админ
ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦАД ИЛЭРЧ БУЙ НИЙТЛЭГ ЗӨРЧЛҮҮД

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар илэрч буй ихэнх зөрчил нь мэдлэгээс бус, хэрэгжилт, дотоод хяналтын сул байдлаас үүдэлтэй байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын баталсан удирдамж болон салбарын Улсын Ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт үргэлжилж байна. Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна: 🔸 Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дууссан, эсвэл хугацаа дөхсөн бүтээгдэхүүнийг хяналтгүй хадгалах 🔸 Хадгалалтын температур, чийгшил, горимын хяналт тогтмол бүртгэгддэггүй 🔸 Агуулахад байгаа болон татан авсан бүтээгдэхүүнд тогтмол хяналт тавьдаггүй 🔸 Түүхий эд, хагас боловсруулсан, бэлэн бүтээгдэхүүнийг тусгаарлан хадгалаагүй (хөндлөн бохирдлын эрсдэлтэй) 🔸 Цэвэрлэгээ, ариутгалын хуваарь мөрдөгддөггүй, баримтжуулалт хангалтгүй 🔸 Хоолны дээж авах, хадгалах журмыг мөрдөөгүй 🔸 Ажилтнууд үйлдвэрлэлийн үед үнэт эдлэл (бөгж, ээмэг, бугуйвч, зүүлт) хэрэглэсээр байх 🔸 Хувийн ариун цэврийн дэглэм сул, хамгаалах хувцас хэрэглээ хангалтгүй 🔸 Дотоод хяналтын журамгүй, эсвэл хэрэгжилт хангалтгүй 🔸 Бүртгэл, хяналтын маягтууд тогтмол, үнэн зөв хөтлөгддөггүй 🔸 Ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоо хангалтгүй 🔸 Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, калибровк тогтмол хийгддэггүй 🔸 Ус, мөс, түүхий эдийн чанарын хяналт сул 🔸 Хортон шавж, мэрэгчийн хяналт хэрэгжилтгүй эсвэл баримтжуулалтгүй 🔸 Ажилтны эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний бүртгэл дутуу 🔸 Хог хаягдлын менежмент буруу, ангилан ялгалт хангалтгүй 🔸 Сургалт, зааварчилгаа тогтмол биш, шинээр орсон ажилтанд хяналт сул 🔸 Дотоод аудит, өөрийн хяналтын тогтолцоо тогтмол хэрэгждэггүй ❗Эдгээр зөрчлүүдийн ихэнх нь мэдлэгийн дутагдлаас бус, сахилга бат, хэрэгжилт, тогтолцооны сул байдлаас үүдэлтэй байна. Хүнсний аюулгүй байдал бол зөвхөн дүрэм журам мэдэх асуудал биш — өдөр тутмын тогтмол хэрэгжилт, хяналт, дадал юм. ✅ Системтэй хяналт ✅ Тогтмол бүртгэл ✅ Стандартын мөрдөлт ✅ Хариуцлагатай дадал Эдгээр нь зөвхөн шалгалт давахын төлөө бус, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн баталгаа юм. “Аюулгүй хүнс — тогтолцоотой хэрэгжилтээс эхэлнэ.

Хуваалцах:
F
Зохиогч
foodsafety.mn — Систем админ