Дотоод хяналтаа бүрэн дижитал болгоё
Бүртгэл, хяналтын хуудас, HACCP, баримт бичиг, тайлан, мэдэгдэл — хүнсний аюулгүй байдлын дотоод хяналтын бүх үйл ажиллагааг нэг системд.
Системийн боломжууд
Хүнсний аюулгүй байдлын дотоод хяналтын бүх модуль
Түүхий эд хүлээн авалт, температур, цэвэрлэгээ, дээж, ул мөр мөрдөлт зэрэг 22+ төрлийн өдөр тутмын бүртгэлийг зурагтайгаар хөтөлнө.
Эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадлын хяналтын хуудсыг бөглөж, нийцлийн хувь, эрсдэлийн түвшинг автоматаар тооцно. Өөрийн хуудас үүсгэх боломжтой.
Эгзэгтэй цэгийн хяналт хязгаараас хазайвал Зөрчил → Залруулах арга хэмжээ (CAPA) → Баталгаажуулалт автоматаар үүснэ. Шийдвэрийн модтой.
Гэрээ, сертификат, зөвшөөрөл, журмыг файлтайгаар нэг дор хадгалж, дуусах хугацаанд автоматаар сануулна.
Нийцлийн KPI, эрсдэлийн тархалт, зөрчлийн давтамжийг график болон PDF хэлбэрээр гаргана.
Зөрчил илрэхэд шуурхай дохио; сертификат, эрүүл мэндийн үзлэг, сургалтын хугацаа дуусахад автомат сануулга.
Бүртгэсэн ажилтан, хянагч гараар гарын үсэг зурж, бүх бүртгэл, тайланг PDF-ээр татаж авна.
Ажилтан бүрт үүрэг (эрх) болон модулын хандалтыг нарийвчлан тохируулна. Ажилтан ба системийн хэрэглэгч тусдаа.
Үйл ажиллагааны чиглэлд тохирсон
Байгууллагынхаа чиглэлээр сонгоход хамаарах бүртгэлүүд л харагдана. HACCP-г сонголтоор нэмнэ.
Эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээ
Байгууллагын эрүүл ахуйн стандартыг дотоод болон олон улсын шаардлагад нийцүүлж, дотоод хяналтыг бэхжүүлэх, ажилчдад сургалт явуулах цогц үйлчилгээ. HACCP, ISO 22000 стандартад нийцнэ.
Хүнсний аюулгүй байдлын бодлого, процедурыг нэвтрүүлж, ажилтнуудыг сургаж, тогтмол хяналт тавина. HACCP, ISO 22000 стандартад нийцсэн.
Байгууллагын одоогийн эрүүл ахуйн нөхцөлийг стандарттай харьцуулан үнэлж, нарийвчилсан тайлан, зөвлөмж гаргана.
Хяналтын журам, процедурыг боловсруулж, ажилтан бүрийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож, хэрэгжилтийг хангана.
Ажилчдын эрүүл ахуйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх онол-практикийн сургалт, гарын авлага боловсруулж хэрэгжүүлнэ.
Монгол улсын хүнсний болон эрүүл ахуйн хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг үнэлж, зөрчлийг арилгах зөвлөгөө өгнө.
Сүүлийн нийтлэл
Бүгдийг харах →**GHP, GMP, HACCP** нь хүнсний аюулгүй, чанартай үйлдвэрлэлийн суурь тогтолцоо юм. Эдгээрийг хэрэгжүүлснээр хүнсний эрсдэл, хордлого, гологдол, хууль эрх зүйн болон санхүүгийн эрсдэл буурч, дотоод хяналт, баримтжуулалт, хэрэглэгчийн итгэл, байгууллагын өрсөлдөх чадвар сайжирна.
Сайн дотоод хяналт бол зөрчил илрүүлэхээс илүүтэй, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
Одоо эхлээрэй
Хүнсний аюулгүй байдлын дотоод хяналтаа цаасан дэвтрээс салгаж, бүрэн автоматжуулаарай.
Системд нэвтрэх